Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн өртөө, харуул, ус судлалын газар болон гравиметрийн жишилтийн полигоны газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих асуудлыг хэлэлцэв.
Нийтдээ 14 байршлын 55,824 ам метр талбайг улсын тусгай хэрэгжээнд авах санал ирүүлсэн юм. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд дэмжив. Мөн Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д байрлуулах шийдвэр гаргалаа.
Цагдаагийн байгууламжийн техник хангамжийг сайжруулах хүрээнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн шинэ барилгыг барьж, ашиглалтад оруулсан. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан, нийтдээ 1,618 ам метр талбай бүхий гурван давхар эл барилга Баянзүрх дүүргийн XXIII хорооны нутагт байрлаж буй. Тус барилгыг нийслэлийн өмчид бүртгэж авахыг Тэргүүлэгчид дэмжлээ. Харин гадна цахилгааны шугамын засвар, ашиглалтыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хариуцна.
Мөн Тэргүүлэгчид нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааныг энэ сарын 29-ний өдрийн 09:00 цагт хуралдуулахаар тогтлоо. Тус хуралдаанаар Хотын даргын асуудал,Нийслэлийн төсөв зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ