"Монгол модель" агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model” шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ 11 давхараас унаж, харамсалтайгаар амиа алдсан хэргийн задлан шинжилгээний хариу гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр, "Задлан шинжилгээний хариуг мөрдөн байцаагчид хүргүүлсэн, талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нь нас барахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх ба түүний үхэлд гадны нөлөө байхгүй гэх дүгнэлт гарсан" гэв.
Талийгаач нь өнгөрсөн аравдугаар сарын 24-нд өндөр барилгаас унаж, амиа алдсан байдалтайгаар олдсон. Тодруулбал, Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр “KH апартмент” хотхоны "В1" буюу хамгийн захын орцны 11 давхраас унасан байхыг тус байрны жижүүр олж, цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд дуудлага өгснөөр тухайн өдрийн 17.26 цагт цагдаагийн очсон байдаг.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо