УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан нь тодорхой болсон билээ.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг өөрсдөө сайн дураараа тарахыг шаардсан ч УИХ-ын дарга М.Энхболд нь хүлээн зөвшөөрөөгүй юм.
Харин УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан УИХ-ын нэр бүхий гишүүдийг зээлээ эргүүлэн төлөх чиглэл өгч, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзоригийг огцруулаад байна.
Мөн ЖДҮ-ийн зээл хариуцдаг байсан ХХААХҮЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дарга, ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангийн захирал тэргүүтэй 4 хүнийг АТГ-аас баривчилж, албан хаагчдынх нь хилээр гарах эрхийг бүрэн хориглоод буй билээ.
Гэсэн хэдий ч иргэдийн бухимдал намжихгүйгээр үл барам улам идэвхжиж байгааг нийгмийн сүлжээн дэхь иргэдийн сэтгэгдэл харуулж буй гэхэд болно.
Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Ундармаа, Т.Солтан, А.Сүхбат, Х.Болорчулуун, Н.Учрал, Б.Жавхлан, Л.Энхболд, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан тэргүүтнүүд ЖДҮХ-ийг дэмжих Сангаас хөнгөлөлттэй зээл авсан нь тодорхой болоод байгаа.
Зарим эх сурвалжуудын хэлж буйгаар эхэлж ил гарч, "гэрэл цохьсон" нь л эд нар болохоос нийт УИХ-ын 30 гаруй гишүүн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэнэ. Тэд ч энэ хугацаанд асуудлыг цэгцлэхээр ажиллаж, зээл авсан компаниа өнгөрсөн хавар, зун зарсан болгон бичиг баримт хийжээ.
Гэтэл үүнтэй холбоотой нэгэн асуудал гарч ирж буй нь ЖДҮ-ийн зээл нь тодорхой зорилготой, улс төрийн шийдэл байсан тухай яриа юм.
Тэр бүү хэл анх ХХААХҮЯ-ий дэргэдэх ЖДҮХСан руу бичиг явуулдаг байснаа хүлээн зөвшөөрсөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа
өчигдөр: "Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн газрыг унагахаар тохиролцож үгссэн хүмүүс түүнийхээ шан харамжид ЖДҮХС-гаас зээл авсан гэж үзэх үндэслэлтэй.ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүсийг би зохион байгуулалттай бүлэг хэрэг үйлдсэн" хэмээжээ. Ийнхүү ЖДҮ-ийн зээл нэрээр "бүлэг хулгайн гэмт хэрэг" хийснээ МАН-ынхан өөрсдөө хүлээн зөвшөөрч эхэллээ.
Л.Ганзориг
SONIN.MN
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ