Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Будапештийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий үр дүнг харгалзан дэлхийн чансааг албан ёсоор гаргаж, өөрийн вебсайтад нийтэлжээ. Будапештийн дэвжээнээс мөнгөн медалт хүртэж, ДАШТ-ээс дөрөв дэх медалиа зүүсэн, Монгол Улсын Гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд 53 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж байна.
О.Насанбурмаа гавьяатаас гадна манай эмэгтэй бөхчүүдээс дэлхийн чансааны айргын тавд дөрөв, эхний 20-д найман хүн багтав.
Тодруулбал, 50 кг-ын жинд Э.Нарангэрэл 51 оноогоор тав, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа 53 оноогоор, 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг 54 оноогоор тус бүр гурав, 57 кг-д ОУХМ А.Батцэцэг 27 оноогоор 14, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор 65 оноогоор гурав, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Э.Гантуяа нар 33 оноогоор 11, 12, 65 кг-д ОУХМ Х.Болортуяа 34 оноогоор ес, ОУХМ Э.Цэвэгмид 18 оноогоор 17, 68 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг 34 оноогоор найм, ОУХМ Ш.Түмэнцэцэг 30 оноогоор 11, 76 кг-д ОУХМ Г.Наранчимэг 30 оноогоор 11 дүгээр байрт тус тус бичигдэж байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо