Монголоо төлөөлж гадны улс оронд нэртэй загварын агентлагт ажиллаж байгаад ирсэн Мисс Туяамаа эх орондоо ажиллаж, амидраад багагүй хугацаа өнгөрч байна. Саяхан болж өнгөрсөн "Miss Universe" тэмцээний үеэр миссүүд хэлний мэдлэггүйн улмаас тун ч эвгүй байдалд орж олон түмнээс багагүй шүүмжлэл хүртсэн. Тэгвэл Туяамаа уг байдлаас ичиж Миссүүдийг төгс болгож бэлдэхээр "HATUN model and talent management" агентлаг нээсэн бололтой. Энэхүү агентлагаараа дамжуулан Catwalk technique, загварын алхаа, гоо зүй, стиль имиж болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөс гадна англи хэл, иога, балет, уртын дуу, уйгаржин Монгол бичиг зэргийг заах аж. Эмэгтэй хүн дан ганц гадна тарх бус оюун ухаан нь гоо зүйтэй байж сайхан хэмээх нэр зүүдгийг манай Миссүүд захаасаа эхлэн ухаарсан бололтой.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо