Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч асан Н.Энхбаярын арын албаны асаалттай танк О.Цолмонг хүмүүс андахгүй биз ээ. Улс төрийн өндөр албан тушаалтнуудын эхнэрүүдээс хамгийн хүчирхэг хэмээн нэрлэгдэх О.Цолмон нөхрийнхөө эрх, мэдлийн оргилд байх үед нөлөө бүхий шийдвэрүүдэд ихэд оролцдог байсан гэх. Тэр бүү хэл одоогийн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх тухайн үедээ "Төрийн ажлыг та мэддэг юм уу? эхнэр чинь мэддэг юм уу?" хэмээн Н.Энхбаяраас ам асуусан ч гэж мэдэх нэг нь одоо хэр нь ярих юм билээ. Дашрамд дуулгахад тэр өмнө нь нэг бус удаа улс төрийн тавцанд гархаар хүч үзэж байсан удаатай. Түүний нэгэн тодхон жишээ бол 1992 оны УИХ-ын сонгуульд Монголын Үндэсний Дэвшлийн Намаас нэр дэвшиж байсан явдал юи. Түүнээс хойш 2016 онд нэр дэвшин харамсалтай нь Б.Ундармаад дал мөрөөрөө тавиулж байв. Түүнээс хойш нам, гүм болсон тэр саяхнаас гэнэт гарч ард түмний нүдэнд үзэгдэх болжээ. Мэдээж энэ нь сонгуулийн жил ойртсонтой шууд холбоотой. МАХН-ын дарга Н.Энхбаяр, тус намын дэд дарга С.Ганбаатар нар МАХН-аас боловсруулсан Шинэ дээд хуулийг бүх ард түмнээр хэлэлцүүлж санал авах аянаа Өвөрхангай, Баянхонгор аймагт үргэлжлүүлэх үеэр хамт явж, үйл ажиллагаанд нь оролцсон байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо