Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших “Цагаан дэлийн агуй” хэмээх дэлхийд гайхагддаг 1.2 км урттай Монголын хамгийн урт агуйг Хятадууд нурааж байна. Агуй судлаач Э.Авирмэдийн хэлж буйгаар энэ агуйг Япон, Орос, Англи эрдэмтэд судлаад улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай газар гэдгийг ч хэлсэн аж. Гэвч энэ агуйгаас хэдхэн метрийн зайд Хятад компаниуд жонш олборлох ухалт хийхийн тулд хүчтэй тэсрэлт хийж ойр хавийн газар шороо бүү хэл энэ агуйг ч нураах дээрээ тулсан бараг л нурчихсан гэхэд илүүдэхгүй. Тэсрэлтнээс үүдэж айлын байшин хороо сүйдчихээд байхад ямар ч арга хэмжээ авахгүй нүдэн балай чихэн дүлий явсаар л байх уу ? Н.Цэрэнбат сайд аа. Эх орноо бүрэн бүтэн авч үлдэе гэвэл энэ Хятадуудын даварсан, хууль зөрчсөн үйлдлүүдийг таслан зогсоох цаг аль хэдийнэ болсон шүү. Цагдаа шүүх нь хийх ёстойгоо хийж, төрд байгаа 76 гишүүн нь энэ асуудлыг анхааралдаа авч ажиллахгүй л бол нэг л өглөө эх орон минь зарагдаж Хятадын төрийн дуулал гэрийн тань хойморт эгшиглэх вий дээ. Гунигтай энэ эмзэглэл хүртэл тайван суух боломжгүй болгоод байна шүү.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ