БАРИМТ: Н.Оюундарь гишүүн 80%-ийг нь эзэмшдэг компаниа хүүгийнхээ гэж "булзааруулав"

Moderator
2018/10/29

Улстөрчид төсвөөс нэн хөнгөлөлттэй зээлийг хувааж авдаг баримтуудыг бид цувралаар хүргэсээр байна.

 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хамаарал бүхий компани нь зээл авсан албан тушаалтнуудын буухиаг УИХ-ын гишүүн Н.Оюундарь үргэлжлүүлж, баримтаар нотлогдлоо.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь Zarig.mn сайтад өгсөн тодруулгадаа "Манай хүүгийн компани П.Сэргэлэн сайдын үед зээлийн шалгуурыг хангаад, зээл авахаар тодорхойлогдсон байсан. Гэсэн ч төсөв мөнгөгүй учраас авч чадаагүй байдаг. 2016 онд шалгуурыг нь хангасан ч сүүлд Б.Батзориг сайдын үед зээлээ авсан.

Миний хүү Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй эрхлэх төслөөр зээл авсан" хэмээн тайлбар өгчээ.

Гэсэн ч гишүүн 2017 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хүүгийнхээ хэмээн тайлбарлаж буй "Рэд стар клуб" ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг болохоо мэдүүлжээ. 

Аливаа компанийн эзэмшлийн дийлэнх буюу 80 хувийг эзэмшинэ гэдэг нь "Рэд стар клуб" ХХК УИХ-ын гишүүн Н.Оюундарийн л компани гэсэн үг билээ. Үүнээс бултах аргагүй. 

Баримт 1: 2018 онд ЖДҮДС-аас зээл авсан компаниуд /Хүснэгтийн 74 дугаарт "Рэд стар клуб" ХХК байна/

 

Баримт 2: Н.Оюундарь гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэгт бөглөсөн эзэмшдэг компанийн жагсаалт

 

УИХ-ын гишүүд дундаа гэр бүлийн орлогоороо гуравдугаарт эрэмбэлэгддэг буюу жилийн 1.4 тэрбумын орлоготой Н.Оюундарь гишүүний гэр бүл жижиг, дунд бизнес эрхлэгч мөн үү?

 

IKON.MN