Урлагаас хөндийрсөн Б.Гэрэлчулуун энд явна

Moderator
2018/10/29

“Тусгай салаа” олон ангит кинонд цэргийн бүсгүйн дүрээр олноо танигдаж эхэлсэн мисс, жүжигчин Б.Гэрэлчулуун урлагаас хөндийрч бизнес хөөх болсоор удаж байна.  “Jumping fitness” хэмээх спортын төрлийг эх орондоо дэлгэрүүлсэн тэрээр Монголд багшлах эрх авсны хоёрхон хүний нэг нь гэж хүмүүс ярих юм билээ. Бизнесийн хажуугаар ХУИС-д эзэмшсэн мэргэжлээрээ Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллаж байгаа  гэж мэдэх нэг нь түүнийг ярьдаг. Чухам одоо тэндээ ажиллаж байгаа эсэхийг сайн хэлж мэдэхгүй ч юм, юмыг амжуулж яваа Б.Гэрэлчулуун саяхан манай дуранд өртлөө. Тэр ойрд үзэгдээгүй сонин төрх байсан бөгөөд нэгэн үе жин нэмж байсан тэр буцаад хэвийн жиндээ оржээ. Арга ч үгүй биз. Jumping фитнесс-д багшилж байгаа түүний хувьд  жингийн хэлбэлзэл асуудал биш болсон биз ээ.