Г.Ганхүү, Д.Отгонжаргал нар ”21000”-ын төлөө Токиод өрсөлдөнө

Moderator
2018/10/27

“25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоуны ээлжит дугаар Япон улсын Токио хотноо хийгдэж эхэлжээ. Тодруулбал, Токио хотод 10 хонох хугацаанд 21000 иенээр 10 хоног амьдрахаар дуучин Д.Отгонжаргал, Г. Ганхүү нар өрсөлдөж байгаа аж.  Нэвтрүүлгийн дүрэм ёсоор оролцогсод 21000 иенээр 10 хоногт хэрхэн үр дүнтэй зарцуулж, хоногийн хоолоо хэрхэн залгуулах вэ гэдгийг үзэгчиддээ харуулж, хэн илүү мөнгөтэй үлдсэн нь шоуны ялагч болж, 3 сая иентэй болох юм.