УИХ-аар 2019 оны төсвийн төсөл хэлэлцэж эхлэх үед л үр ашиг муутай, улстөрчид,эрх мэдэлтнүүдийн цохолтоор шийдэгддэг Жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ)-ийн санд төсвөөс дахин хөрөнгө хуваарилахгүй гэсэн бодлогыг Сангийн яамнаас баримталж, эргэн төлөлтөө сайжруулснаар эргэн зээл гаргах хангалттай эх үүсвэр байгаа гэдгийг сайд Ч.Хүрэлбаатар чуулган дээр мэдэгдэж байв.Энэ тухай ЭНДээс уншина уу.
Төсвийг үр ашигтай болгох, үрэлгэн байдлыг халах талаар эдийн засаг судлаачид ч санал нэгдэж, элдэв сангуудад татвар төлөгчдийн хөрөнгөнөөс нэмж гаргах шаардлагагүй гэж байр сууриа илэрхийлж байв.
Жижиг, дунд үйлдвэрийн сангийн зээл жирийн иргэдэд очдоггүй гэх мэдээлэл удалгүй батлагдаж, УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН НЭР БҮХИЙ ГИШҮҮД,САЙДУУД өөрсдийн хувийн компаниудад уг сангаас 300 саяас хоёр тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг олгосон гэх мэдээлэл цацагдаж, өөрсдөө ч түүнийгээ хүлээн зөвшөөрөв.
Гэтэл яг энэ шуугиантай зэрэгцэн ирэх оны төсвөөс Жижиг дунд үйлдвэрийн санд дахин 47 тэрбум төгрөг хуваарилахаар УИХ-ын ажлын хэсгээс санал гаргаж, улмаар гишүүдийн дэмжлэгийг авчээ.
Уг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд 335 тэрбум төгрөгийн хуримтлал байгаа ч эргэн төлөлт хангалтгүй байгаа гэж тайлбаар өгч байв. (ЭНД)Тиймээс өмнө гаргасан зээлүүдээ буцаан төлүүлж, эргээд зээлд гаргах шаардлагатайг хэлсэн. Хэрвээ ЖДҮ-ийн санд эргэн төлөлт хийгдвэл 200-300 тэрбум орж ирэх аж.
Гэвч улстөрчид өөрсдийн компанидаа авсан зээлээ төлөхийг хүсэхгүй байна уу, ямартай ч дахин зээл авахыг хүссэн бололтой, ирэх оны төсөвт 47 тэрбумыг нэмж суулгахаар болжээ.
Харин одоо Жижиг, дунд үйлдвэрийн зээл хэрхэн гарч байгааг нээлттэй, ил тод мэдээлэхийг шаардаж, иргэд, хэвлэл мэдээллийнхэн хяналтаа сайн тавих шаардлагатай байна.
Г.Гэрэл (GEREG.MN)
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо