Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгө эрх мэдэлтнүүдийн гараар ордог байсан баримт дэлгэгдээд байна. 2018 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас УИХ-ын МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд зээл авсан мэдээлэл ил болсон. Тэгвэл Ардчилсан намын гишүүд ч цэвэр ариун хүмүүс биш гэдгийг нотлох баримт мөн дэлгэгдлээ. Тодруулбал, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат 2015 онд Аж үйлдвэрийн сайд байхдаа ЖДҮ-ийн сангаас нэр бүхий дөрвөн компанид зээл авч өгсөн асуудал сөхөгдөөд байна. Тэрбээр Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас сонгон шалгаруулалтгүй 7.3 тэрбумын зээл олгосон талаар Сангийн яамны ахлах байцаагчийн дүгнэлтэд дурдагджээ.
Тухайлбал, экспортыг дэмжих, импортыг орлох төслийг дэмжих зорилгоор “Само мах” компанид хоёр тэрбум, “Он энд офф” компанид нэг тэрбум, “Гетженероус” компанид 980 сая төгрөгийн зээлийг сонгон шалгаруулалтгүйгээр олгосон байна.
Өнөөдөр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэвлэлийнхэнд хандаж “ЖДҮ-ийг дэмжих сангийн хуваарилалт ямар ч шалгуургүйгээр эрх мэдэлтэйд нь олгох байдал хавтгайрсан. Ардчилсан намынхнаас хэн, хэн хэдэн төгрөгийн зээл авч байсныг гаргаад ир. Хуулийн дагуу, зохих шалгуурыг нь хангаад, иргэн хүнийхээ хувьд авсан уу эсвэл эрх мэдэл албан тушаалаар далайлгаж авсан уу гэдэг нь чухал” гэж байсан юм.
Юутай ч, 2015 онд тэрбээр Аж үйлдвэрийн сайд байхдаа ямар ч сонгон шалгаруулалт, хүү, хугацаагүйгээр мөнгө олгосон баримт дэлгэгдээд байна.
NEWS.MN
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ