Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас УИХ-ын зарим гишүүн зээл авсан нь баримтаар тодорхой болоод байгаа билээ.
НИТХ дэх АН-ын бүлгээс дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлжээ.
Уг шаардлагад:
Хамаарал бүхий компанидаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл авч, албан тушаалын гэмт хэрэг үүсгэсэн танхимын гишүүдээ чөлөөлөх саналыг УИХ-д оруулах, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, олгосон зээлийн хөрөнгийг буцааж төлүүлж татвар төлөгчдийн хохирлыг барагдуулахыг шаарджээ.
Мөн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төрийн өндөр албан тушаалтны даалгавраар зээл олгосон сангийн холбогдох удирдлагуудад хариуцлага тооцох ёстойг шаардлагадаа дурдсан байна.
ШААРДЛАГУУД: /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/


Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо