Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, цаашлаад Улаанбаатар хотын хөгжил, эдийн засгийн өсөлтийг сайжруулж, оршин суугчдаас гарч буй сул зардлыг багасгах зорилгоор Нийслэлийн ИТХ-аас тодорхой ажлуудыг санаачлан, заримыг нь хэрэгжүүлж эхлээд буй. Олон нийтийг бухимдуулж, эдийн засгийн хохирол учруулж байгаа тулгамдсан асуудлын нэг нь замын хөдөлгөөний ачаалал юм. Замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах хүрээнд Нийслэлийн ИТХ-аас 2018 оны эхний улиралд дүүрэг бүрт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Иргэд, олон нийт оролцсон энэ арга хэмжээний үр дүнд орон нутгийн хөрөнгө, боломжоор шийдэж болохуйц нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлж, орц, гарцыг нээх арга хэмжээ авч эхэлсэн. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад нэн тулгамдаад байгаа, нийслэл, Засгийн газрын хэмжээнд шийдэх шаардлагатай асуудлаар гаргасан санал зөвлөмжийг нэгтгэн, мэргэжилтнүүдийн тооцоонд үндэслэн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас 2018 оны тавдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилго бүхий 70 дугаар тогтоолыг баталсан.
Дээрх 70 дугаар тогтоолд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах дэд хөтөлбөрийн төсөл, тогтоолын хэрэгжилтийг хангах журмын төслийг боловсруулж, Нийслэлийн ИТХ-д танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгосон. Тус тогтоол нь дан ганц түгээлтийн автомашиныг ажлын бус цагаар хөдөлгөөнд оролцуулах зорилго агуулаагүй болно. Зарим авто замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, автозогсоолын тоог нэмэгдүүлэх, хөдөлгөөны зохион байгуулалтад шинэ зохицуулалт оруулах гээд үе шаттай арга хэмжээ авахаар тусгасан. Тогтоолыг хэрэгжүүлэх журмын төсөл боловсруулалтын шатанд явж буй тул түгээлтийн автомашиныг тодорхой цаг хугацаанд хөдөлгөөнд оролцуулах талаар албаны шийдвэр гараагүй болно.
Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд шат дараатай олон арга хэмжээ хэрэгжүүлсний нэг нь эрдэмтэн судлаачид, иргэдийн санаа бодлыг сонсох, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээндээ тусгах чиглэлээр "Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" зөвлөгөөнийг Нийслэлийн ИТХ-ын даргын захирамжаар 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр зохион байгуулсан билээ. Зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж, шийдвэрийг үйл ажиллагаандаа тусгаж, хууль тогтоох болон төрийн холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж байна.
Түгээлтийн автомашиныг ажлын бус цагаар хөдөлгөөнд оролцуулах чиглэлээр хийж буй судалгаанаас:
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо