УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус бүлгийн дарга УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас иргэн, аж ахуйн нэгжид тав хүртэл жилийн хугацаатай, 300 саяаас хоёр тэрбум хүртэлх төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр, эхний хоёр жилд үндсэн зээлээс чөлөөлөх маш хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгодог.
Гэтэл уг зээлийг УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хувийн компаниуддаа авсан талаарх нотолгоо бүхий мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд дэлгэсээр байна.
Тухайлбал,
Мөн дээрх албан тушаалтнуудаас гадна УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК, Н.Учралын аавын “Хүннү” ХХК, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро фирм” ХХК, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХКтус тус Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан гэх мэдээлэл ч байна.
Тиймээс АН-ын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандаж дээрх албан тушаалтнуудын энэхүү үйлдлийг шалган шийдвэрлүүлэхийг хүсч байна" гэлээ.
Энэ тухай жиргээнүүд:
![]()
Zandaakhuu Enkhbold✔@enkhboldz
МАН УИХ гишүүдийн ЖДҮХСангаас авсан зээл нь бүгд шахуу 950 сая байгааг анзаарав уу? 1 төсөл копидоод өгсөн юм биш биз. 45-ын гутал гэдэг шиг.
![]()
Сүүлд нэмэгдсэн мэдээ
3 цагМэдэгдэл
6 цаг“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
7 цагНийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
8 цагШ.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
9 цагЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
9 цагӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
10 цагМаргааш "Монгол бахархлын өдөр" тохионо