Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц, салбар тооцооны төвийн захирал Э нарыг өчигдөр /2018.10.23/ АТГ-аас саатуулсан гэдэг мэдээлэл байна. Төрийн банкны захирлуудыг саатуулах болсон учир нь тэрбумаар яригдах зээлүүдийг гаргахдаа олон сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэдэгтэй холбоотой гэнэ. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц, салбарын захирал Э нар нь Төрийн банкны төв болон тооцооны төвүүдийн зээлийн эдийн засагч нараараа дамжуулан зээл судлуулан гаргадаг байжээ. Ингэхдээ танил талдаа зээл олгуулахаас гадна зээлийн тодорхой хувийг авлигад авсан гэдэг хэрэгт холбогдоод байгаа аж. Төрийн банкны захирлууд зээл авсан харилцагчдаасаа авлига авдаг байсан гэх энэ хэргийн талаар холбогдох байгууллагуудаас тодруулан мэдээлэх болно.
Эх сурвалж: www.polit.mn
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо