Сүүлийн үед хувцасны зах зээлд үндэсний брэндүүд олноор гарах болсон. Тэр хэрээр хэрэглэгчдийн хүсэл сонирхол өөрчлөгдөн, сонголт нэмэгдэж байна. Тийм учраас “Ивээл” брэнд нь монгол хүний биеийн онцлогт тохирсон өдөр тутамд өмсөхөд тохиромжтой хэрэглэгчдийг өөртөө итгэлтэй, сэтгэл ханамжтай алхахад туслах зорилгоор үндэсний хэв шинжээ хадгалсан дээл, хувцсыг урлаад багагүй хугацааг өнгөрүүллээ. Тодруулбал “Ивээл” брэндийн үүсгэн байгуулагдсаны нэг жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хугацаанд бүтээсэн ажлаа тайлагнан өнгөрсөн Бямба гаригт Зайсан Хилл цогцолборт загварын шоугаа амжилттай зохион байгууллаа. Тус загварын шоу нь өдөр тутамд өмсөх дээл хувцас, чөлөөт загварууд болон онцгой загварууд гэсэн нийт гурван коллекциос бүрджээ. Нийт 48 шинэ загварын дээлнүүдийг мэргэжлийн загвар өмсөгчид өмсөж сонирхуулсны зэрэгцээ “Шанз 3” , X-Vit амьд хөгжмийн хамтлагууд ая дуугаа өргөсөн юм.
“Ивээл” брэнд нь хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэх үүднээс материал дээр анхаарч торго, хамба мөн орчин үеийн хэв загварт тохируулан силк, тор гэх мэт 20 гаран төрлийн материалыг ашиглаж байна.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ