Жүжигчин Б.Цэцэг “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа.Тэрбээр 2018.10.19 нээлтээ хийсэн “Mongolian Connection” уран сайхны киноны нээлтийн ёслолын үеэр ийнхүү энгэрээ мялаалгасан юм. МУСТА Б. Цэцэг “Mongolian Connection” уран сайхны кинонд Хулангийн дүрийг бүтээжээ.


“Mongolian Connection” уран сайхны кинонд Хулан гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн МУСТА жүжигчин Б.Цэцэг “Mongolian Connection кино маань уран бүтээлчдийн чадварыг шалгасан бүтээл болсон. Тус кинонд тоглосон нь нэр төрийн хэрэг байлаа. Кинонд ганцхан эмэгтэй тоглодог. Энэ нь Хулан гэх эмэгтэй дүр юм” гэсэн юм.


Жүжигчин Б. Цэцэг “Хадаг” “Хөөрхөн шулам” уран сайхны кино, Никитон хамтлагийн “Үүлэн үст” дууны клипинд тоглож байсан билээ.

Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо