Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захаас зүүн Алтан-Өлгий рүү өгсдөг авто замын засвар, шинэчлэлтийн ажил дуусаж, өнөөдөр бүрэн ашиглалтад хүлээлгэн өглөө.
Нээлтийн ажиллагаанд УИХ, ЗГ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох хүмүүс оролцов.
Замын ажлыг улсын төсвийн хөрөнгөөс нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Экспресс зам” ХХК хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Тус зам нь 2 эгнээ бүхий 7 метрийн өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа тус бүр 1.5 метрийн өргөнтэй явган хүний замтай, лед гэрэлтүүлэгтэй юм.
Энэ хэсэгт анх 2003 онд зам тавьж байжээ. Үүнээс хойш ямар нэгэн засвар шинэчлэл хийгдээгүй 15 жилийн нүүр үзээд байсан юм.

“Энэ хэсгийн иргэдийн хамгийн ихээр хүсэн хүлээж байсан замыг засаж, шинэчлээд өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч байна. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг санхүүжилтийг нь хөөцөлдөж нааштайгаар шийдүүлж чадсан. Зарим хэсгүүдэд хөрсний ус маш ихээр гарч ирдэг, намагтай байсан. Үүнийг шийдэх хөрөнгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, Н.Баярмөнх нар гаргаж, дэмжин ажилласан” хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр ярилаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо