Дуучин А.Түмэн-Өлзий, жүжигчин Л.Сөрөлт нар хоёр дахь бие даасан “Би чиний зүрхэнд байна уу” хэмээх нэрлэсэн тоглолтоо АСА циркт ганцхан удаа тоглох гэж байна. Тоглолт 10 сарын 19-ны өдөр буюу өнөөдөр 19 цагаас болох гэж байна. Тоглолтондоо бэлтгэж Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар Соёл-Эрдэнэ хамтлагийн гоцлол дуучин, СУИС-ийн багш, МУГЖ Ч.Насантогтохтой хамтран хуучны сайхан “Последний раз” гэх нэгэн орос дууг Монгол хэлний хээ ая, эгшигт тохируулан шинэчлэн дуулсан нь үзэгчдийн талархалын ихэд хүлээгээд байгаа юм. Ч.Насантогтох нь Монгол түмний урлаг, соёлын боловсролд 40 дэх жилээ чин үнэнчээр зүтгэж буй Монголын урлагийн нэгэн том төлөөл билээ. Мөн "Авьяаслаг монголчууд" шоунд оролцож олноо танигдаад буй шинэ цагийн ерөөлч залуу маань энэхүү тоглолтонд хүрэлцэн ирсэн үзэгч олондоо ерөөлийн цэнхэр хадаг дэлгэх юм байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо