УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар нар хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар маргалдсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хүүхдүүдийг дандаа ойр дотны хүмүүс нь хүчирхийлж байна. Гэтэл хүчирхийлэлд оноох ялыг бууруулж баталсан. Би хуулийн төсөл санаачлаад Хууль зүй, дотоод хэргийн сайдад өгсөн ч явахгүй байна. Х.Нямбаатар гэдэг бацааныг овоо юм хийх болов уу гэсэн чинь ер хөдлөхгүй юм" гэсэн юм. Харин үүний хариуд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "О.Баасанхүү гээд балай нөхөрт би хоёр жил доромжлууллаа. УИХ-аар хууль баталдаг, баталсан хуулиар хүн доромжилдог. Хуулиа уншиж мэдэхгүй, микрофон олдвол хүн муулна. Өөрийгөө оймсонд хавчуулж орж ирсэн гэдгээ мэдэхгүй байж эрх ашиг хаана байна тэнд О.Баасанхүү явж байдаг. Одоо болимоор байна. Гишүүдэд үнэтэй зураг шахна, зургийг нь аваагүй хүнийг микрофон олдвол гүтгэнэ. МҮОНРТ хүчирхийллийн хуулиар хэлэлцүүлэг явуулбал О.Баасанхүү, бид хоёрыг оруулж өгөөч гэж гуймаар байна" гэлээ.
Улмаар чуулганы танхимаас гарахад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг шанаадаж биед нь халджээ.
Харин энэ асуудалд УИХ-ын гишүүн О.Баасанхүү "УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ажлын хэсгийг ахалж байсан. Би Х.Нямбаатарыг харахдаа гайгүй сайн хуульч гээд зарлуулаад явах амбицтай юм байна. Тиймээс энэ хуулиудынхаа бохируудыг цэвэрлээд явах болов уу гэж харж байсан. Гэтэл ерөөсөө хөдлөхгүй байна. Тэгээд энийг нь шүүмжлэхээр ална хядна гээд доошоо шатаар буухад толгой руу цохиж унагаж байна" гэх тайлбарыг өглөө.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо