"Miss universe mongolia" тэмцээний эцсийн шалгаруулалт өчигдөр /2018.10.17/ болж, титмийн эзнээр загвар өмсөгч Д.Долгион тодорлоо.
Энэ удаагийн тэмцээнд түүхэндээ анх удаа трансжендер мисс өрсөлдсөн нь онцлог байв. Дэлхийн трансжендер миссийн хамгийн том тэмцээн болох “Miss International Queen” тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцож байсан туршлагатай Б.Солонго энэ удаад "Miss universe mongolia" тэмцээнд өөрийгөө сорьж, шилдэг арван бүсгүйн нэгээр шалгарав. Тэрбээр өдгөө 25 настай МУИС-д маркетинг менежментийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан төдийгүй англи, орос хэлтэй аж.
Дашрамд сонирхуулахад 2012 оноос эхлэн трансжендер буюу хүйсийн шилжилтэд орсон эмэгтэйг миссийн тэмцээнд оролцохыг албан ёсоор хүлээн зөвшөөрдөг болсон. Мөн энэ жил дэлхийн түүхэнд анх удаа Испани улсыг төлөөлж Анжела Понсе нэртэй трансжендер бүсгүй 90 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр сонгогдоод байгаа аж.
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй