Ерөнхий сайд У.Хүрэлсүх анх удаа Спортыг дэмжих сантай болсноор иргэдийн дунд нийтийг хамарсан арга хэмжээ нэмэгдэж, зохион байгуулалтын чанар, үр дүн сайжирсныг дурдаад ирэх оноос Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар иргэн магадлан итгэмжлэгдсэн спортын клубт хичээллэвэл эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээний төлбөрийг хариуцдаг болох, Гаалийн тариф, гаалийн татварын хуулиар Монгол Улсад үйлдвэрлэдэггүй спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэгслэлийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн заалтууд хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангуулахад Монгол Улсын Засгийн газраас анхаарал хандуулж ажиллах болно гэлээ.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ зөвлөгөөний гол зорилго нь Монгол Улсын биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаанд оролцогч бүх талууд нэг дор цугларч салбартаа тулгамдаж байгаа хамгийн хурц, хамгийн тулгамдсан асуудлуудыг тал бүрээс нь шүүн тунгаан хэлэлцэж, юуг хэрхэн өөрчлөх, шинэчлэх талаар нэгдсэн ойлголт, шийдэлд хүрэхэд оршиж байгаа гэдгийг онцлов. Мөн тэрээр биеийн тамир, спортын салбарын хөгжил өнөөдөр ямар түвшинд байгааг зарим тоо баримт дээр тулгуурлан танилцуулсан юм.

БСШУСЯ-ны зүгээс 2018 онд Биеийн тамир, спортын салбарын санхүүжилтийг үе шаттайгаар нэмэгдүүлэн УИХ-аар батлуулснаар Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдыг гэрээгээр цалинжуулах болон чухал тэмцээн, ОУ-ын болон дэлхийн наадамд оролцуулахад 5,4 тэрбум, улсын аварга шалгаруулах тэмцээн, хуваарьт улсын хэмжээний наадам, Монгол Улсад олон улсын тэмцээн зохион байгуулах зэрэгт 1,6 тэрбум, нийтийг хамарсан биеийн тамирын ажил үйлчилгээнд 549,5 сая төгрөг, аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын тусгай шилжүүлэгт 12 тэрбум төгрөгийг зарцуулаад байгааг “Спорт ба хөгжил” улсын IV зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ Ц.Цогзолмаа сайд онцлов.
Зөвлөгөөнөөр Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, агуулгын талаар спортын салбарынханд нэгдсэн ойлголт өгөх, Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хууль ба бусад хууль, эрх зүйн баримт бичгүүд, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн ба төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан боловсронгуй болгох талаарх арга зам, шийдэл, чиглэлийг тодорхойлж, биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэн төгөлдөржүүлэх цогц асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Зөвлөгөөний үеэр биеийн тамир, спортын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хандлага, бодлогын хэрэгжилтийн талаар үндэсний бодлого боловсруулагчид, олон улсын мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүлж байна.

Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, МҮОХ, МПХ, спортын холбоод, цэрэг, тусгай хүчний биеийн тамир, спортын байгууллагууд, их, дээд сургууль, спортын дунд сургууль болон бусад байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагч, багш дасгалжуулагч, тамирчид, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл болох 500 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.




Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй