Сайн байцгаана уу? Мэргэжил нэгт багш нар минь!
Дэндүү харамсалтай явдал тохиолдлоо. Монголын нэгэн сайхан залуу багш эмэгтэй Эрдэнэсүрэнгийн Хишигбаяр нь Солонголс улсад 3 сарын гэрээгээр ажил хийж амьдрал ахуйгаа сайжруулах гэж яваад 2018 оны 10 сарын 10-ны өдөр хүний нутагт алтан амиа зуурдаар алдлаа. МОНГОЛД БАГШИЙН ЦАЛИН ХАНГАЛТТАЙ БАЙСАН БОЛ БАГШ БИД ХҮНИЙ НУТАГТ ОЧИЖ, БООЛЫН ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ, АЛТАН АМИА АЛДАЖ, АЛАГ ҮРЭЭ ӨНЧРҮҮЛЭХГҮЙ БАЙСАН БИЗ… Ах эгч хоёр нь талийгаачийн шарилыг нь авчрах гээд Солонгос улсруу явсан. Моорогны төлбөр, чандарлах, орчуулагч,хуульч, өмгөөөлөгч гээд ер нь маш их тусламж хэрэгтэй байгаа тул та бүхэн минь өнчирч үлдсэн 5хан настай хүүгийнх нь ирээдүйг бодон энэхүү сайн үйлсийн аянд нэгдэж тус болно уу.

БГД-ийн 51 дүгээр сургуулийн бага ангийн багш нарын зүгээс энэхүү хандивын аяныг зохион байгуулж байгаа тул та бүхэн дэмжиж, идэвхтэй оролцоно уу.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!!! Баярлалаа!
ХААН банкны данс 5147003429 Энхтөрийн Должинсүрэн
Утас: 88646616, 98665468


Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо