Нийслэлийн газрын албанаас Худалдаа хөгжлийн банкинд мэдэгдэл хүргүүлжээ.
Уг мэдэгдэлд "Нийслэлийн Засаг даргын 2004 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 360 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Занабазарын музейн баруун талд байршуулан 2950 м2 газрыг танай компанид үйлчилгээний зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.
Гэвч танай компани нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5-т заасныг зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшил газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайд хашаа барьсан байх тул 2018 оны аравдугаар сарын 18-ы өдрийн дотор зөрчлөө арилгаж, газар чөлөөлөхийг мэдэгдье" гэжээ.
Мөн мэдэгдлийн дагуу газар чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтын дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг анхааруулсан байна.

Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо