Дуучин А.Түмэн-Өлзий, Л.Сөрөлт нарын тоглолт болоход гурав хоногийн хугацаа үлдлээ

Moderator
4 цаг 2 минутын өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий, жүжигчин Л.Сөрөлт нар хоёр дахь бие даасан “Би чиний зүрхэнд байна уу” хэмээх нэрлэсэн тоглолтоо АСА циркт ганцхан удаа тоглох гэж байгаа билээ. Тоглолт 10 сарын 19-ны өдөр буюу 3хан хоногийн дараа болох гэж байна. Тоглолтондоо бэлдээд тун завгүй яваа Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар  Соёл-Эрдэнэ хамтлагийн гоцлол дуучин, СУИС-ийн багш, МУГЖ Ч.Насантогтохтой хамтран хуучны сайхан “Последний раз” гэх нэгэн орос дууг Монгол хэлний хээ ая, эгшигт тохируулан шиэнчлэн дуулжээ. Ч.Насантогтох нь Монгол түмний урлаг, соёлын боловсролд 40 дэх жилээ чин үнэнчээр зүтгэж буй Монголын урлагийн нэгэн том төлөөл билээ.