"УБДС" ХК-ийн захирал Д. Бямба-Очирыг баривчилжээ

Moderator
Өчигдөр 18 цаг 49 минут

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямба-Очирыг өнгөрсөн долоо хоногийн эцсээр АТГ-аас баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг авлига хээл хахуультай холбоотойгоор үйлдэл дээр нь саатуулсан гэлээ.

Д.Бямба-Очир нь ТИС төгссөн инженер мэргэжилтэй, 23 жил “Дулааны сүлжээ” компанид ажилласнаас 2001 оноос хойш гүйцэтгэх захирлаар ажилласан байна.