"Centеrra Gold" Монгол дахь бизнесээ худалдсан тухай албан ёсны хэвлэлийн мэдээгээ энэ сарын 12-нд зарлаад байгаа билээ. Тэд Бороогийн алтны уурхай, Гацуурт төслөө нийтэд нь 35 сая ам.доллараар үнэлэн зарсан тухайгаа мэдэгдсэн. Өнөөгийн ханшаар 90 орчим тэрбум төгрөгөөр зарагдсан энэ бизнесийг Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанид худалдсанаа "Centarra Gold" мэдэгдээд байгаа юм.
Албан бус эх сурвалжуудын өгсөн мэдээллээр OZD ASIA PTE-ийн гүйцэтгэх захирлаар Эрдэнэбаатарын Дөлгөөн гэж Монгол залуу ажиллаж байгаа гэсэн мэдээлэл яваад байна. Э.Дөлгөөн өмнө нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед гадаад бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан юм.
Харин Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараагаар Улаанбаатар хотын банканд нэг хэсэг ажиллаж байсан гэсэн албан бус мэдээлэл ч байна.
Э.Дөлгөөн нь Блүүмбэрг телевизийн Монгол дахь салбарын захирал Э.Долгионы төрсөн дүү бөгөөд хэвлэлийн салбарт тэр дундаа UB Post сонинд ажиллаж байсан туршлагатай.
"Centеrra Gold" компанийн эзэмшиж байсан Гацууртын алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах "Ноён уулаа аврах хөдөлгөөн" ТББ-ийн нэхэмжлэлтэй маргаан шүүхийн шатанд үргэлжлээд удахгүй гурав дахь жилтэйгээ золгоно.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо