Мөрөөдлийн театрын жүжигчин Л.Сөрөлт Монгол түмэндээ инээд бэлэглэхийн хажуугаар СТА А.Түмэн-Өлзийтэй хамтран олон сайхан уран бүтээл гаргаж сонсогчдынхоо сонорыг мялаасаар байгаа билээ. Тэрээр удахгүй хоёр дахь бие даасан “Би чиний зүрхэнд байна уу” хэмээх нэрлэсэн тоглолтоо АСА циркт ганцхан удаа тоглохоор болсон байна. Тоглолт 10 сарын 19-ны өдөр буюу 5хан хоногийн дараа болох гэж байна.. Тоглолтондоо бэлдээд тун завгүй яваа Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар Соёл-Эрдэнэ хамтлагийн гоцлол дуучин, СУИС-ийн багш, МУГЖ Ч.Насантогтохтой хамтран хуучны сайхан “Последний раз” гэх нэгэн орос дууг Монгол хэлний хээ ая, эгшигт тохируулан шиэнчлэн дуулжээ. Ч.Насантогтох нь Монгол түмний урлаг, соёлын боловсролд 40 дэх жилээ чин үнэнчээр зүтгэж буй Монголын урлагийн нэгэн том төлөөл билээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо