С.Зоригийг хөнөөсөн хэргийг нягтлах Түр хороо байгуулахаар болжээ

Moderator
2018/10/13

Ардчилсан хувьсгалын анхдагч С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнүүдийг илрүүлэн шүүхээс шийтгэл оноосон ч иргэдийн дунд эргэлзээ байгаа. Эл асуудал УИХ-ын хэмжээнд хүртэл яригдсаар буй. Тэгвэл УИХ-аас С.Зоригийг хөнөөсөн хэргийг нягтлах Түр хороо байгуулах болсон талаар УИХ-ын гишүүн Л.Болд ярьжээ.

Тэрбээр "Олон улсын парламентын холбооноос ирсэн хүсэлтийн дагуу санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийг Х.Нямбаатар гишүүнээр ахлуулан байгуулсан. С.Зориг агсны хэргийн материалыг нууцаас гаргасан гэх боловч зарим хэсгийг нь нууж байгаа. Нууцалж буй зарим материалыг үзэж болохгүй байна. Тэр нууц материалыг үзэх эрх нь Тусгай хяналтын хороонд бий. Энэ дагуу Тусгай хяналтын хороонд чиглэл өгч ажиллаж байгаа. УИХ Түр хороо байгуулаад аливаа асуудлаар санал, дүгнэлт гаргах ёстой” гэсэн байр суурь илэрхийлжээ.