"Шарк танк" нэвтрүүлгийн шарк "Монгол базальт” компанийн Ерөнхий захирал Л.Ариунболд нэвтрүүлгийн үеэр амласан хөрөнгө оруулалтаа хийхгүй байгаа талаар Барилга.мн сайтын үүсгэн байгуулагч С.Батсүх өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Тэрбээр, "Онлайн барилгын зах" төслөөр оролцож, С.Ариунболд шарк дэмжин 50 хувь дээр тохирч хамтран ажиллахаар болсон байдаг. Гэвч нэвтрүүлэг дуусаад жил гаруйн хугацаа өнгөрсөн ч "Монгол базальт” компанийн Ерөнхий захирал Л.Ариунболд хөрөнгө оруулалтаа хийгээгүй тул уулзаж, хөрөнгө оруулалтаа өгөхийг хүсэхэд чадахгүй, боломжгүй гэсэн хариултыг өгчээ. Олны өмнө амлаж нэгэн хүнийг баярлуулчихаад амласнаасаа буцаж хувь хүний сэтгэл, хөдөлмөрөөр тоглох нь эр хүний ёсонд баймааргүй үйлдэл гэдгийг Т.Ариунболд захирал мэдмээрсэн дээ. Шарк Танк нэвтрүүлэг энэ мэт асуудал гарахаас сэргийлж гэрээнд ямар нэг заалт оруулж, зохицуулах үндэслэл гаргасан баймаарсан юм даа. Ямартай ч “Монгол Базальт”-ын гэх тодотголтой Т.Ариунболд өөрийгөө ямар хүн бэ гэдгийг өргөн түмэн Монголчууддаа харуулах шиг боллоо. Тэгэхлээр цаашид “Шарк танк” нэвтрүүлэгт Т.Ариунболдыг хэн бүхэн сонирхохоо больж түүнээс татгалзах шийдвэр гаргах нь тодорхой болж байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо