Одоогоос 5 жилийн өмнө дуучин МУСТА Мөөжиг анхны бие даасан “Хүсэл биелнэ” цомогоо сонсогчиддоо хүргэж байсан тэрээр хоёр дахь бие даасан "Хувь заяаны галт тэрэг” цомогийн нээлтийг "Хүннү молл шоппинг”-д хийгээд удаагүй байгаа билээ. Өөрийн өвөрмөц дуу хоолой, шинэчилсэн ая хэмнэлтэйгээр хүргэж буй уг цомог нь найман дуунаас бүрдэх бөгөөд үзэгч сонсогчдын сайн мэдэх "Найзууд”, "Хувь заяаны галт тэрэг” гэх дуунуудын дээр "Аж богдын харуул”, "Хайрын сарнай” зэрэг дуугаа шинэчилсэн хувилбартайгаар хүргэж байгаа юм байна. Мөн тэр Анхны цомгийн баярт зориулсан тоглолтоо 2015 онд Улаанбаатар хотноо тавьж байсан бол энэ удаагийн тоглолтоо энэ оны 11 сарын эхээр төрөлх "Эрдэнэт” хотынхоо үзэгч, сонсогчдод толилуулахаар төлөвлөөд буй аж. Дараа нь Улаагбаатар хотын сонсогч фэнүүдтэйгээ уулзах ажээ. Түүний "Хувь заяаны гал тэрэг”болон анхны "Хүсэл биелнэ” цомгууд "HiFi”-ынбүх салбаруудаар худалдаалагдаж байна. Та Мөөжигийн сэтгэл зүрх шингэсэн хит дуунуудыг та сонирхож “Хувь заяаны галт тэрэг”-ээр нь өртөөлж нэг үзээрэй. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Дашрамд дуулгахад дуужин Мөөжиг шинэ цомогт орсон нэгэн уран бүтээлээ дүрсжүүлж сонсогч түмэндээ хүргэхээр клипний зураг авалтанд ажиллаж байгаа юм билээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо