"Мөрөөдлийн театр”-ын хамт олны намар цагийн нээлт болох “Дундын бүсгүй” +18 шоу драм үзэгчдийн хүртээл болж, энэ цагийн залуучуудын амьдралыг тайзнаа амилуулсаар олны талархалыг хүлээгээд буй. Урилгаар жүжигчин Ц.Алдармаа, А.Туяа нар тоглож байгаа бөгөөд шоу драм хоёр үзэгдэлтэй юм билээ. Өөрөөр хэлбэл, үзэгчдийг хоёр өөр ертөнцөөр аялуулна гэсэн үг. Эхний хэсэгт детектив зохиолоос сэдэвлэсэн “Дундын бүсгүй” шоу драмыг үзэгчдэдээ хүргэнэ. Энэ бүтээл орчин үеийн залуучуудын амьдралыг харуулснаараа онцлогтой гэсэн шүү. Хоёрдугаар хэсэгт Оросын алдартай зохиолчийн уран бүтээлийг хүргэж байгаа ажээ. Дашрамд дурьдахад “Дундын бүсгүй” +18 шоу драм нь 18-аас дээш насныханд зориулсан бүтээл учраас бага насны хүүхэдтэйгээ үзэхэд тохиромжгүй гэдгийг уран бүтээлчид сануулсан байна лээ.
Тэгвэл үзэгчдийн талархалыг ихэд хүлээж, гадуур дуулиан дэгдээсэн уг жүжиг үзэгдчдийн хүсэлтээр Тусгаар тогтнолын ордонд 10 сарын 1-ээс эхлэн 5 өдөр дараалан тоглогдохоор болсон байна. Та үзэж амжаагүй бол энэхүү боломжийг бүү алдаарай.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо