М.Энхболд: Төсвийн орлого 888 тэрбумаар давж, хямралын хүнд үеийг амжилттай давлаа

Moderator
2018/10/01

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үгийг онцлон хүргэж байна.

Улстөрд популимз газар авчихлаа... Улстөрийн толгойд популизмийн инкубатор торниж байна.

Бидэнд ойлголцол, зөвшилцөл хэрэгтэй байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ бүгдээрээ хүчтэй, ойлгоцлолтой байя. 192 мянган төрийн албан хаагч бүгдээрээ сахилга баттай байя.

 Бид хямралын хүнд үеийг давж чадлаа.

Орлого 888 тэрбум төгрөгөөр давж биеллээ.

Засгийн газрын өр 63,4 хувь болж буурсан.

Сүүлийн хоёр жилд төсөв санхүүгийн зөв бодлого явсан

УИХ-ын Тамгын газар орон тоо зардлаа 10 хувь бууруулсан. Энэ жил бусад төрийн байгууллага мөн 10 хувь бууруул.

Эдийн засаг сайжирч байгаа ч гадаад орчин эмзэг байна.

Сүүлийн хоёр сард ам долларын ханш 2,2 хувь суларсан.

Эрдэнэтийн зээлийн гэрээтэй холбоотой, Тавантолгойтой ажлын хэсэг холбогдох байнгын хороодод тайлангаа тавь.

Сургууль цэцэрлэг, зам талбайн барилгын ажил цагтаа эхлээгүй байгааг анхаар.

Төсөв мөнгө гэж шалтаглалгүй хуулиа хэрэгжүүл. Багшийн цалин бага байгаа нь үнэн. Нэмэх нь зөв.

-Хүүхдийг эрүүл аюулгүй хоол хүнсээр хангах ёстой.

Эрхтэн суулгах мэс засал, элэг бүтэн монгол хөтөлбөр, дэлхийн сайн жишгийн эмнэлгүүд гээд сайн зүйл байна.

Бид ДОХ-ыг тоохоо болилоо. Одоо анхаарах ёстой. “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв.

Бид ажлын үзүүлэлтээрээ өмнөх парламентуудаас илүү байгаа ч хэрэгжүүлэлтээрээ тааруу байна.

Хүүхэд харамсалтайгаар амь насаа алдаж, хүчирхийлэлд өртөж байгаад харамсаж байна.

Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд ногдуулах ялыг чангатгана.

Агаар орчны бохирдолд ямар ахиц гарах вэ...

Импортын авто машины татварыг насжилттай нь уялдуулна.

Ээлжит бус чуулганаар АТГ-ын даргыг халах гэсэн шаардлага орж ирсэн. Гэсэн ч бид нэг агентлагийн даргыг хууль зөрчин халж болохгүй.