"Өгөөж"-ийн хэмээх тодотголтой С.Түмэнгэрэл байгууллагынхаа 14 залуу гэр бүлд байр өгчээ” гэдэг мэдээлэл сошиал орчинд цацагдав. Уг мэдээллийн мөрөөр “Өгөөж” компанийн захирал С.Түмэнгэрэлээс дараах тодруулгыг авлаа.
-Танай компани 14 залуу гэр бүлд байр өгсөн гэж сонслоо. Уг мэдээлэл үнэн үү?
-Тийм ээ. Зүүн дөрвөн замд байрлах “Баяр хүрээ” хотхоны орон сууцнаас 2-3 өрөө нийт 14 байрыг 2 тэрбум гаруй төгрөгөөр худалдан авч ажилчдадаа өгсөн.
-Тухайн ажилчдад байрыг үнэгүй өгсөн гэж ойлгох уу. Төлбөрийн талаар мэдээлэл өгнө үү?
-Уг байрнаас 14 ажилчдадаа гэрээний нөхцөлтэйгөөр олгосон. Тухайн ажилтан маань тогтвортой, сайн ажиллах юм бол жил бүр 8 сая төгрөг байрны үнийн дүнгээс хасагдаж явсаар дуусгавар болох юм. Өөрөөр хэлбэл, 80 саяын орон сууцны төлбөрийг 10 жил тогтвортой, үр дүнтэй ажилласнаар төлж барагдуулна гэсэн үг.
Хүний хамгийн чухал хэрэгцээ бол орон байр. Залуу ажилчдынхаа нийгмийн асуудлыг нь шийдье, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлөөр хангая, гадагшаа явахгүйгээр эх орондоо үр бүтээлтэй ажиллаасай гэсэндээ компанийнхаа залуучуудыг дэмжсэн. “Ажил хийвэл ам тосодно гэж монголчууд ярьдаг. Энэ жишгийг бусад компаниудад ч гэсэн хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Монголын залуучууд байртай болохын төлөө эрүүл мэндээ золиослоод гадагшаа явж ажил хийж байна. Эх орондоо гэр бүлтэйгээ хамт ажиллаж хөдөлмөрлөх нөхцөлөөр хангахад ажил олгогчид бид анхаарах ёстой.


Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй