Их Британийн эрдэмтэд хүндэтгэлийн хамгийн түгээмэл хэлбэр болох нийтийн тээвэрт өндөр настнуудад суудал тавьж өгөх үзэгдлийг буруушааж байна. Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь өндөр настнуудын амьдралыг хөнгөвчлөх бус, харин ч эрүүл мэндэд нь муугаар нөлөөлдөг гэнэ.
Оксфордын их сургуулийн профессор сэр Жон Мьюир Грейгийн тэмдэглэснээр 60 гарсан хүмүүс аль болох зогсож, явган алхаж байх ёстой аж. Тухайлбал, автобусанд зогсоогоороо явах нь тэтгэврийн насныханд гайхалтай дасгал болдог байна. Гэхдээ өндөр настай зорчигч ямар нэгэн ноцтой өвчингүй, хөл дээрээ удаан зогсохгүй байх эрүүл мэндийн заалтгүй бол энэ хандлага зөв гэнэ.
Үүнээс гадна шинжээчийн тэмдэглэснээр өндөр настнууд өдөрт ядаж 10 минут явган алхаж байх ёстой ажээ. Түүнчлэн цахилгаан шат, урсдаг шатнаас татгалзаж, аль болох шатаар өгсөж, уруудаж байх нь сайн гэжээ.
Эх сурвалж: Звезда
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй