Спортод хэн ялж, ямар амжилт үзүүлэхээс гадна түүнийг мэдлэгтэй, мэдрэмжтэй, дээр нь уран цэцэн үг, уянгатай тайлбарлаж, спорт сонирхогчдод хүргэж болдог гэдгийг спортын сэтгүүлч, тайлбарлагч С.Шижирбатаас тодхон харж болно. Одоо түүнийг үзэгчид олимпийн аварга, дэлхийн аварга, шилдэг тамирчид шигээ мэддэг болж, бөхийн төрлийн тэмцээнийг Шижирээгээр тайлбарлуулахыг бүр "шаарддаг" болсон гэхэд хол зөрөхгүй. 2008 оны Бээжингийн олимпийн дараагаас олон нийт ЖҮДО бөхийн спортыг түлхүү сонирхон үзэж, жүдогоор хичээллэх хүүхдүүдийн тоо ч эрс нэмэгдсэн гэдэг. Спортыг хайрлан дурлаж, түүгээр хичээллэх дур сонирхолд хөтлөгдөхөд, тамирчдын бүтээсэн амжилт, туулсан замнал, учирдаг бэрхшээл саадыг ухаарч ойлгоход, улмаар спортын сайн сайхан нөлөөллөөр нийгэмд эерэг зөв уур амьсгал төрүүлж, хүний сэтгэлийг хөдөлгөхөд тайлбарлагч, спортын сэтгүүлчид ямар чухал болохыг шил дараалан болж буй олимп, дэлхийн аварга, азийн наадмууд харуулсаар ирэв.
Дан ганц өөрийн орны тамирчдыг гадарладаг энгийн үзэгчдээс эхлээд "мэргэжлийн" гэж болох сонирхогч, үнэнч фэнүүд ч телевизийн сэтгэл хөдөлгөсөн тайлбарт татагддаг, түүнийг таашаалтай үзэж, сонирхдог. Өөрөөр хэлбэл, спорт үзэгчтэй байхын нэг үндэс нь мэргэжлийн тайлбарлагч, мэдлэгтэй сэтгүүлч болж өгдөг. Энэ эрхэм үүргийг мэргэжлийн бахархлаа болгож чадсан, "Бөмбөрцгийн бөх" зэрэг хэллэгийнхээ нөлөөгөөр "Бөмбөрцгийн тайлбарлагч" гэх тодорхойлолтыг үзэгчдээс хүртсэн спортын сэтгүүлч С.Шижирбатын биднийг уйдаадаггүй, тэгээд бас трэнд болсон хөгжилтэй тайлбаруудыг эргэн саная.
(Жич: Тайлбарыг ярианы хэлээр буулгав)
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо