Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн төвийн дүүргүүдийн сургуулиудын нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийн явц байдалтай танилцаж шалгажээ. Төвийн дүүргүүдийн сургуульд хүүхдээ сургах эцэг, эхийн хүсэлт их байдгаас хамаараад гомдол их ирсэн байна. Тухайлбал, сургуулийн хамран сурах тойрогт харьяалагдах өрхийн бүртгэл дээр хаягийн шилжилт хийлгэх бизнес хүртэл дэлгэрчээ. Шалгалтын явцад улсын тэргүүний Нэгдүгээр сургууль энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн 40-60 хүүхэдтэй зургаан бүлэг хичээллэхээс БСШУСЯ-наас элсүүлэх цохолттой ирсэн 41 хүүхэд байсан байна. Мөн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байгаа аж. Ганцхан сургууль дээр ийм зөрчил илэрсэн тул бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн шалгахаар болжээ.
Эх сурвалж: www.polit.mn
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй