Улаанбаатарын утаа, агаарын бохирдолын үе эд эхэлж байна. Зарим газар харагдах орчин хязгаарлагдсан хотын утааг эсэргүүцэж хэд хэдэн төрийн бус байгууллага байгуулагдаж, олон нийтийг уриалан дуудаж, Д.Сүхбаатарын талбайд суулт, эсэргүүцлийн жагсаал хийдэг. Энэ өвлийг харин эцэг эхчүүд, хотын иргэд чимээгүйхэн өнгөрүүлэх нь. Учир нь “Таны, миний, чиний үр хүүхэд хортой нийгэмд өсөж байна. Эрүүл ураг төрөхгүй байна. Утааны асуудлаа шийдэж өг” хэмээн дуу цацруулагч барьж, тусгайлан зассан тайзан дээр хамаг байдгаараа орилдог “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ынхан Засгийн газраас 41 сая төгрөгийг төлбөр авчээ. Энэ мөнгийн 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдөр 215 дугаартай төлбөрийн баримтаар шилжүүлэн авчээ.

Уг мөнгийг гаргуулж авахдаа Засгийн газартай, тодруулбал Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ны нарийн бичгийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа, “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү нар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулжээ.

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ нь Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааны эсрэг санаа зовж, үр хүүхдийнхээ ирээдүйг хамгаалах зорилгоор байгуулагдсан фэйсбүүк бүлэг байв. 2016, 2017 оны намар, өвөл талбайд эсэргүүцлийн жагсаалаас санаа нийлэн нэгдэж төрийн бус байгууллага байгуулсан юм. Энэ байгууллага хотын захиргааны гадаа тэмцэл хийснийхээ хүчинд Нийслэлий ЗТДГ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газартай хамтран Засгийн газрын дэмжлэгээр сургууль, цэцэрлэг, эмнэлэгт олгосон агаар цэвэршүүлэгчийн хамт тараалцсан байдаг юм.


http://ulsturch.mn
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй