"ТЭЦ-4"-ийн захирал асан С.Анхбаярт хоёр жил хорих ял оноолоо

Moderator
2018/09/26

Өнгөрөгч гуравдугаар сард АТГ-аас "ТЭЦ-4" Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг С.Анхбаярыг саатуулсан. Энэ талаар ТЕГ-ын дарга асан Б.Хурц мэдээлэл хийхдээ, "Ц.Нямдорж С.Анхбаяраар дамжуулан 42 сая ам долларын шахааг "Эрдэнэт" үйлдвэрт хийсэн" хэмээн хэлж байсан.

 

Харин хариуд нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "С.Анхбаяр бол манай багшийн хүүхэд"  гэсэн тайлбар өгч байсан юм. 

Тэгвэл С.Анхбаярт холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцжээ. Түүнтэй хамт Л.Дэмбэрэлнямыг мөн шүүсэн байна. Улмаар С.Анхбаярт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг 3 жилээр хасах, Л.Дэмбэрэлнямд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д зааснаар 1.6 жил хорих, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасах ял оноожээ.