Нийслэлд түүх, соёлын үнэт өв болсон цөөхөн газар байдгийн нэг нь Чойжин ламын сүм музей юм. YIII Богд хааны төрсөн дүү Лувсанхайдав нь “Чойжин лам” гэдэг нэрээр олонд танигдсан хүн бөгөөд тус сүм нь түүний нэрээр 1908 онд баригдсан бөгөөд хувь хүний төлөө байгуулсан, улааны шашны сүм юм. Уг сүмд 1936 он хүртэл хурал номын үйл ажиллагаа явагдаж байгаад 1938 онд хаагдсан. 1942 оноос шашны музей болсон бөгөөд одоо энэ музей 5 хэсэг танхимаас бүрддэг. Чойжин ламын сүм музейн Монгол нэр нь “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээдэг. YIII Богд шарын шашны хүн байсан хэдий ч улааны шашныг хүлээн зөвшөөрдөг байсан учраас энэ хийдэд сар бүр 4-5 удаа ирдэг байжээ.
Гэтэл тус сүмийн хамгаалалтын бүсийг 2001 онд тогтоочихоод байхад хэн нэгэн эрх дархтан этгээд дураараа барилга барьсан аж. Энэ асуудлаар шүүхэд хандахад албадан нураах нь зөв гэсэн бүх шатны шүүхийн шийдвэр гарсан байна.
Харин өчигдөр хотын дарга захирамж гаргаж, Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд хууль бусаар эзэмшиж байгаа 3600 м2 газрыг чөлөөлж, 270 м2 талбай бүхий 2 давхар барилгыг албадан нураах шийдвэрийг гаргалаа. Ийнхүү дур зороороо, хууль бус үйлдэл хийвэл эд хөрөнгөөрөө хэрхэн хохирдгийг харуулж байна.

Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй