Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан өнөөдөр боллоо. Танхимын тэргүүн нь шүүх хуралдааныг даргалсан бөгөөд Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авсан Засгийн газрын тогтоол нь хууль зөрчсөн байна гэж үзжээ.
У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаараа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэрийг гаргасан билээ.
Тэгвэл шүүхээс дээрх өдрийн Засгийн газрын тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан Монголиан коппер корпорейшн компанийн нэхэмжлэлийг хангажээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо