Энэ удаагийн парламентад “боов”, “бохь”, “бандааш” гээд хоч нэр зүүсэн гишүүн олон бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Н.Амарзаяа юм. Тэрбээр байнгын хорооны хурал дээр гараа элгэндээ тэврээд, бохь зажилж суусан тул хэсэгтээ ч чихнээсээ “хонх” зүүсэн.Дараа нь Ард түмний онц түр зөвлөлийн гишүүнээс бичиг авахдаа өөдөөс нь харалгүй утсаар ярьж зогссон тул бас шүүмжлүүлэв. Мөн Цагаан сарын үеэр тойргийнхоо иргэдийг зандарч, “та нараас гуйж сонгогдоогүй шүү” гэж хэлээд олны дургүйцлийг бүр ч хүргэсэн бол энэ удаад цахим хуудаснаа алдаж бичсэн үг нь олны “олз” боллоо. Тэрбээр Гурвантэс сумын Гоёот багийн өндөр настан, энэ жил 100 насыг зооглож буй Т.Осоржин гуайтай уулзжээ. Энэ тухайгаа цахим хуудаснаа бичихдээ азай бууралтай уулзаж, алтан сургаалаа хайрласан гэх утгын алдаа гаргасан нь бас л баалуулах шалтгаан болов. Энэ мэт хэнэггүй зан, бодлогогүй үйлдлээрээ болчимгүй алдаа гаргачихдаг гишүүн маань хэзээ нэг бүрэн гүйцэт “боловсрох” юм бол доо. "Буурлаас үг сонс" гэх ардын сайхан үг бий дээ. Харин эрхэм гишүүн хатагтай ч эсрэгээр азай буурлуудад алтан сургаалиа хайрлаж яваа бололтой.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо