Хичээлийн шинэ жил эхлээд хэдхэн хоног өнгөрч байна. Энэ хэдхэн хоногийн хугацаанд үндэсний гэх үйлдвэрүүдийн дүрэмт хувцас хэрэглэгчдэд хэдийнэ тараа таниулаад эхэлжээ.
Иргэд бөөсөрдөг, амархан сэмэрч урагддаг, товч нь салдаг гэх мэт гомдол гаргадаг ч үндэсний үйлдвэрлэгчдийн хэлсэн үгэнд хууртаж, монгол хонины ноосоор хийсэн сайн чанарын даавуутай хэмээн хүүхдүүддээ эх орны үйлдвэрийн форм авч өгөх нь олонтаа.
Хамгийн гол нь тэд хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож, аль болох сайн гэж сурталчилсныг нь авдаг. Хүүхэд сурагчийн дүрэмт хувцсыг өдөрт доод тал нь 4-6 цаг өмсөж хэрэглэж байгаа учраас нэг талаас сурагчийн дүрэмт хувцасны сонголт бол хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чухал хэсэг.
Харамсалтай нь үндэсний үйлдвэрлэгчид хэрэглэгчдийнхээ итгэлийг алдаж, өрөвдөхөд өр өшиглөнө гэгчээр ийм л бүтээгдэхүүн гаргаж байна. Нэгэн жиргээч ""Шилмэл Загвар" ХК-ийн үйлдвэрлэсэн форм хоёр өмсөөд л ийм болчихсон. Яаж ийм новшин юм хийж чаддаг байна аа. Хятадын форм хамаагүй хямд, материал сайтай байсан. Ийм байж үхсэн элэнцгийнх нь үндэсний үйлдвэрлэл" хэмээн жиргэжээ.

Ганц "Шилмэл загвар" ч гэлтгүй "Төмөр трейд"-ийн сурагчийн дүрэмт хувцас ч амархан сэмэрч урагддаг, бөөстдөг гээд асуудал дагуулж байна.
Хэрэглэгчид монгол үйлдвэрийн сурагчийн дүрэмт хувцсыг даргар материалтай, бөөсөрдөг, амархан агшдаг болохоор хурдан багаддаг, хог шороо татдаг хэмээн толгой сэгсрэн ярьцгаадаг аж. Гэвч тэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэсэн сэтгэлээр үр хүүхдүүддээ хамгийн үнэтэй гэсэн дүрэмт хувцсыг сонгосны хариу нь энэ.
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй