Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа "Сэтгэл догдлуулсан орой" тоглолтоороо есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Corporate Concert Hall-д сонсогч, фэнүүддээ бэлэг барих гэж байна. Урлагийнхан дундаа ая зохиогч, продюсер, хөгжмийн зохиолч, фэнүүддээ төмөр хатагтай гэж үнэлэгддэг Б.Ангирмаа болон түүний охидтой нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлж, сэтгэлд хоногшсон дуунуудаа үзэгч, фэнүүдтэйгээ хамтран дуулах аж.

Энэ удаагийн тоглолтын сюрприз буюу онцлог түүний үүсгэн байгуулсан Kiwi хамтлагийн анхны гишүүдээс эхлээд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг дор цуглаж, ая дуугаар өргөх юм байна. Түүнээс гадна тоглолтод зууны манлай страдын дуучин МУГЖ Б.Сарантуяа, поп дива С.Наран, МУГЖ Ж.Алтанцэцэг, Сэрчмаа, Х.Оюунбилэг, Ардын жүжигчин А.Долгор Инээмсэглэл хамтлаг, Киви хамтлаг, Альтернатив Отгоо, Д.Отгонжаргал, хийлч Дээгий, дуучин Наагий болон бусад хамтлаг дуучид оролцох юм байна. Б.Ангирмаатай, поп диватай, Kiwi-тэй сэтгэл догдлуулсан оройг үзэгч, фэнүүд нь догдлол дүүрэн хүлээж байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо