8-р сарын 31-нд "Камертон" хамтлагийн дуучин Д.Болд "Буянт Ухаа" спорт цогцолборт дэлхийн жишигт нийцэхүйц тайз, гэрэл, дуугаралт бүхий өөрийн "12 ертөнц" нэртэй тоглолтоо хийсэн. Удаан хугацаанд бие үзэгч олонтой уулзаагүй тэрээр тайзан дээр нулимс дуслуулан үзэгч олон болон их тайзнаа сөгдөн мөргөж баярласан сэтгэлээ илэрхийлсэн нь багагүй шуугиан дэгдээсэн. Харин тэрээр энэхүү тоглолтынхоо тухай "Тоглолт минь гайхамшигтай болж өнгөрлөө.Одоо хүртэл би догдолсоор л байна.Тайвширч чадахгүй нь.Улам ихийг,үүнээс илүүг хийхийг л өшөө ихээр хүсэж байна.Хүрэлцэн ирж намайг болон миний уран бүтээлийг үргэлж дэмжиж урам хайрлаж байдаг ТА НАРТАА МАШ ИХ БАЯРЛАЛАА Тоглолтыг сэтгэл зүрхээрээ дэмжиж ажилласан XacBank Нийслэл Слава брэнд SKYtel нартаа БАЯРЛАЛАА.ерөнхий зохион байгуулагч Mongol TV B production БАЯРЛАЛАА хамтран зохион байгуулсан BRB Skinny StudioБАЯРЛАЛАА!!!!! Хөгжимчид,бүжигчид тоглолтод оролцсон хамтлаг дуучид даа БАЯРЛАЛАА.Буянт-Ухаа спорт ордондоо БАЯРЛАЛАА...." хэмээсэн байна. Түүнийг олон нийт сүүлийн удаа тоглолтоо хийж байна хэмээн жиг жуг хийж байсан бөгөөд тэрээр харин ч хийж бүтээх эрч хүчээр дахин цэнэглэгдсэн нь энэ аж. Юун зодог тайлах...
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
Ц.Гарамжав: Насаараа татвараа шударгаар төлсөн хүмүүс эцэст нь өртэй амьдарч байна
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
2026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл өнөөдөр дуусна
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өслөө
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
3 настай хүүхдээ хөнөөсөн хойд эцгийн шүүх хуралд хүүхдийн ээж хүндэтгэх шалтгаангүйгээр оролцсонгүй