Өнөөдөр МБШУҮЭХ багш нар есдүгээр сарын 3-нд албан ёсоор дахин ажил хаялт зарлах болсон талаар мэдээлэл хийлээ. Тус холбооныхон өчигдөр МҮЭСТО-нд ажил хаялттай холбоотойгоор асуудлаар хуралдсан байна.
МБШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг: “Бид салбарынхаа яамтай өчигдөр уулзаж тулгамдаад байгаа асуудлынхаа талаар ярилцсан. Гэсэн ч бидний тавиад байгаа гол шаардлага болох цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудал дээр тохиролцоонд хүрч чадсангүй. Өчигдөр орой үйлдвэрчний эвлэлийн холбоо, бүлгийн дарга нар хуралдаад хугацаагүй ажил хаялтыг есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн хийх болсныг албан ёсоор мэдэгдэж байна. Засгийн газар наймдугаар сарын 22-ний өдөр цалин хөлсийг нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан ч бид цалинг нэмэх асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй. Дээрх шийдвэрийг МБШУҮЭХ-ны салбарт ажилладаг нийт багш ажилчид бүгд эсэргүүцэж байгаа. Есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн нийслэлийн 70 сургууль, 90 орчим цэцэрлэгийн хичээл орохгүй. Шинжлэх ухааны байгууллагууд 100 хувь ажил хаялтад оролцоно” гэлээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо