"Авьяаслаг Монголчууд" шоуны бяцхан оролцогч Энжи буюу А.Эрдэнэцэцэг олны хайр хүндэтгэлийг ихэд хүлээсэн нэгэн. "Бөдөн шувуу чоно хоёр" хэмээх шүлгийг тун ч хэвлүүхэн унших тэрээр дуучин Чулуунчимэгтэй хамтран "Зүгээр л инээмсэглэ" дууг дуулсан бол өчигдөрхөн өөрийн анхны бие даасан уран бүтээлийг олны хүртээл болгожээ. "Ээж тандаа" хэмээх тус дууны клипэнд жүжигчин Шүүдэрцэцэг тоглосон бөгөөд Энжи тун удахгүй өөрийн цомгоо гаргах гэнэ. Тэрээр БНХАУ-д тоглолтоор явахын зэрэгцээ хятад хэлд шамдан суралцаж байгаад ирсэн байна. Тэрээр "Энжи нь Монголынхоо бахархал болсон дуучин, жүжигчин болохын тулд хичээнэ ээ. Надад амжилт хүсээрэй" хэмээсэн байна.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь