УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр энэ үеэр УИХ-ын гишүүн Сү.Батболдыг АТГ-т өгч шалгуулахаа мэдэгдсэн юм. Тэрээр “Чингис зочид буудал, Emart сүлжээ дэлгүүрээр би явсан. АТГ-т юуны учир хандав гэхээр УИХ-ын гишүүн Сү.Батболдын эзэмшилд байгаа түүнтэй хамаарал бүхий Чингис зочид буудал, Тэнгис кинотеатр, Алтай групп, Алтай нутгийн хүчтэн, Алтай холдинг, Чингис хаан цогцолбор, Скай их дэлгүүр, Стар телевиз, Скай медай корпорац, Скайтел, Бороо гоулд зэрэг маш олон байгууллага байна. Нэг хүний мэдэлд яагаад ийм олон компаниуд байна вэ. Энэ бүхний ард авлига, оффшорын асуудал байгаа. Үүнээс гадна бусад хамаарал бүхий компанийг зарлаж ирүүлнэ үү. АТГ-аас нээлттэй танилцуулга хийж хариу ирүүлнэ үү гэж байгаа юм. АТГ энэ бичгийг хүлээж аваад яаралтай хариу өгөхийг би хүлээж байна.
Энэ үүднээсээ АТГ бидний талд уу эсвэл эрхтэн ямбатнуудын талд уу гэдгийг нь монгол ахан дүүс минь та бүхэн бүгдээрээ харцгаая. Ёс ёмбогор, төр төмбөгөр гэдэг. Төрийн эрх ашгийг дээш тавьж, түмэн олныхыг доош тавьсан эрх мэдэлтнүүдтэй цаашид хатуу тэмцэнэ. Авлигатай тэмцэх газар уу авлигыг дэмжигч газар уу гэдгийг харцгаая бүгдээрээ. Энэ асуудал ингээд зогсохгүй. Үргэлжлээд явна. Ер нь амлалтаа нэхэцгээе” гэж хэлэв.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь