Одбаяр аа дарга аа Ер нь үе үеийн Цэцийн дарга, гишүүдийг анзаарах нь ээ хуулийн салбартаа луухгар хүмүүс байдаг юм. Гэтэл сүүлийн жилүүдэд Цэц нэг л бишээ. Улс төр ханхалсан байгууллага болчихсон нь нууц биш. Наад захын жишээ нь Үндсэн хуулийн цэцийн дарга Б.Одбаяр байна. Өмнөх дарга нартай нь харьцуулахад яах аргагүй жижигдээд байдаг. Түүний хувь улстөрчийн жижиг амбицаар харж шийдсэн асуудлууд ганцаар тогтохгүй. Цэцийн дарга өндөр мэдэлтэй. Цэцийг төлөөлж бусад байгууллага, албан тушаалтантай харилцдаг. Тогтоол, тушаал гаргах эрхтэй. Ийм мэдэлтэй учраас шийдвэр гаргалтад өндөр нөлөө үзүүлдэг. Цэцийн даргын эрх дархын хэмжээ өндөр гэсэн шалтгааныг ухаад бодоход л энэ албыг жижиг улстөрч хашвал том гай дуудах эрсдэлтэй. Ер нь дэлхийн хаана ч нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн лидер хуульчийг үндсэн хуулийн шүүгчээр ажиллуулдаг. Тэгж байж улс нь хуультай, иргэд нь хуулийн дор эрхээ хамгаалуулж. үүргээ умарталгүйгээр амьдарцгаадаг. Өнөөдрийн цэцийн дарга Б.Одбаяр шиг насаараа нэг намын далбаан дор амьдарсан улстөрчөөр үндсэн хуулийн шүүхээ удирдуулбал улсаараа завхарна гэдгээ мэддэг учраас тэр л дээ.
PAPARATSI.MN
Ой хээрийн бүсэд зорчихдоо ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаан өнөөдөр болно
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ